Танилцуулга

                        ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС
   Дотоод явдлын яамны сайдын 1952 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар тушаалаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж 10 хороог хариуцсан Цагдан сэргийлэх 5 анги байгуулсны нэг нь тэр үеийн Ажилчны хороог хариуцсан Цагдан сэргийлэх “Дөрөвдүгээр анги” юм.Анх байгуулагдахдаа 15 нэгж орон тоотой, гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, гарсан хэргийг бүртгэх, гал түймэртэй тэмцэх, цахилгаан станцыг хамгаалах үүрэгтэйгээр ажлаа эхэлж, тэр үеийн нэгдүгээр цахилгаан станцын байранд байрлаж байжээ. НАХЯ-ны сайдын 1965 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 333 дугаар тушаалаар цагдан сэргийлэх 4 дүгээр ангийг Ажилчны районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөж, 30 хүний орон тоотой зохион байгуулсан. 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн шинэчилсэн зохион байгуулалтаар Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн б/200 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс болгон зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй»

Шинэ мэдээ

Дуулгах сонин
10/31/2011 10:38:26 AM
      "Хэсгийн байцаагч-2011" Улсын аварга шалгаруулах ажил мэргэжил, ур чадварын тэмцээн Төв аймгийн Зуун мод хотод 2011 оны 10 дугаар сарын 27-29 ны өдрүүдэд 3 дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уг тэмцээнд Нийслэл хотын 9-н дүүрэг, хөдөө орон нутгийн 18-н шилдэг хэсгийн байцаагч нар ур чадвар, авхаалж самбайгаа сорьж өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 2-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Даваажаргал 1-р байр эзэлж цом, алтан медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
"Хэсгийн байцаагч 2009,2010,2011" Улсын аварга шалгаруулах ажил мэргэжил, ур чадварын тэмцээнүүдэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс 3-н жил дараалан түрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Нийт хэсгийн байцаагч нартаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
                                Хэлтсийн даргын зөвлөл
                                     Хэв журмын тасаг

Энгийн их, дээд сургуулийн эрх зүйн ангийг төгссөн 25 хүртлэх насны эрэгтэй иргэдийг 2011 оны 11 дүгээр сарын 05 хүртэл цагдаагийн дамжаанд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэж байна.

Дэлгэрэнгүй»

Утасны лавлах

ЗурагОвог нэрАлбан тушаалӨрөөний №Гар утасАжлын утасYahoo
Бичлэг олдсонгүй ...